160 ам.долларын үнэтэй Засгийн газрын нэр хүнд
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг албаны хүмүүстэй уулзаж “Чингис хаан” нисэх буудалд гарч буй зөрчлийн талаар иргэдийн гомдолтой холбогдуулан тодруулга хийж, холбогдох хүмүүст хариуцлага тооцохоор болсон талаар бид өчигдөр мэдээлсэн. Ил болсон нь энэ болохоос хууль бусаар хөлжих энэ мэт арга их бий гэдгийг ядах юмгүй ойлгож болмоор. Товчхондоо Ерөнхий сайд маань Нисэх буудлын даргын ажлыг хийгээд, нисэхийнх нь болохоор өөдөөс нь томроод, авлига үнэртүүлсэн хэргээ тайлбарлаж ядаад хаашаа ч янзын юм болоод байдаг юм бэ дээ.
Асуудлыг тодруулбал, олон улсын нислэгээр ирсэн гадаадын зорчигчдод 160 ам.долларын үнэтэй сурталчилгааны сэтгүүлийг авахыг шаардсан Засгийн газрын лого бүхий танилцуулгыг Хилийн хяналтын бүсэд тарааж байсан юм. Өндөр үнээр зарж борлуулж байсан энэхүү сэтгүүлийг “Хүннү лорд” хэмээх хувийн компаниас эрхлэн гаргаж байж. Тэгэхээр зунжин цувсан жуулчид бүгд манай Засгийн газрын лого бүхий шахаанд өртжээ гэсэн үг. Илт ийм бусармаг үйлдэлдээ Засгийн газрын нэрийг барихзөвшөөрөл олгосон этгээд хэн бэ гэдэгт хэвлэлийнхэн хэдийн анхаарал хандуулж эхэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ