Умард Солонгосоос мансууруулах бодис зөөвөрлөснөө хүлээжээ

МОСКВА. /RIA Novosti/. АНУ-ын Нью-Йорк хотод шүүгдэж байгаа Их Британийн иргэн Скотт Стэммерс гэгч Умард Солонгосоос Америк руу 100 килограмм метамфетамин хууль бусаар хил давуулснаа хүлээжээ.
46 настай Скотт Стэммерс 2013 онд Тайландад баривчлагдсан таван хүний нэг нь юм. Хонконгийн гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн болох тэдний хоёр нь Умард Солонгосоос авчирсан мансууруулах бодисыг наймаалах ажлыг нь хийдэг байсан нь мөрдөн шалгалтаар тогтоогдсон байна. Их Британийн иргэн болох өөр хоёр нь мансууруулах бодисыг хадгалж, зөөвөрлөдөг байжээ.
Стэммерст 10 жил хорих ял оноож магадгүй байна. Дээрх гэмт бүлэглэлийн гурван гишүүн нь мансууруулах бодис хууль бусаар наймаалснаа хүлээжээ.Тав дахь сэжигтэн болох 32 настай Филип Шэкелс гэгчийн хэргийг шүүх хурал сүүлд болох аж.
Скотт Стэммерс Умард Солонгосоос АНУ руу метамфетамин зөөдөг цорын ганц хүн болохоо урьд нь хэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ