Мотоциклийн дугуй задарч хоёр хүний аминд хүрчээ

Говь-Алтай аймгийн Шарга сумын нутаг Бор бургас гэх газар 27 настай эрэгтэй Б,Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын хоёрдугаар багийн нутагт 40 настай эрэгтэй Т нар мотоцикльтой явж байгаад дугуй нь буудаж, улмаар нас баржээ. Ослын шалтгааныг чанаргүй мотоциклоос болсон гэж албаныхан үзэж байна. Ийм байдал өмнө нь цөөнгүй гарч байжээ. Тиймээс хятад мотоцикльтой иргэд гадуур явахдаа анхаарал, болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ