Л.Отгонбаатар цэвэр ялж, хатуухан учраатай таарлаа

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны ДАШТ Казахстаны Астана хотноо өнөөдөр тав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 90 кг, эмэгтэйчүүдийн 70 кг, 78 кг жингийн медальтнууд тодорно.

Эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд барилдаж буй Л.Отгонбаатар эхний тойрогт Шведийн Н.Маркусыг цэвэр хожлоо. Тэрээр хоёрдугаар тойрогт Грекийн алдарт жүдоч Илиас Илиадистай барилдах юм. Манай жүдочтой тун хатуухан учраа таарсан нь энэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ