Н.Алтанхуяг шүүх хуралд гэрчээр оролцох хүсэлтээ өгчээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал нөгөөдөр буюу есдүгээр сарын 2-нд болно. Тэдэнд холбогдох шүүх хурал наймдугаар сарын 3 болон 17-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон Багануурын нүүрсний уурхайн удирдлагуудыг оролцуулах хүсэлт гаргаснаар хойшилсон. Мөн шинжээчдийг оролцуулах хүсэлт гаргаснаар хойшлоод байв. Тэгвэл Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандантухайн үед Л.Гансүхийн шүүх хуралд гэрчээр оролцох хүсэлтэй байгаагаа албан бичгээр хүргүүлжээ. Тэрбээр “Нүүрс” хөтөлбөр бол Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн ажлын нэг. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр гэр хорооллын иргэд өмнө ньнүүрсэнд өгдөг мөнгийг 40-50 тэрбумаар хэмнэж,800 мянгаас нэг сая хүртлэх цалинтай 800 хүнийг ажлын байраар хангасныг дурдаад “Нүүрс” хөтөлбөрт төрөөснэг ч төгрөг зарцуулаагүйг албан бичигтээ дурьдсан байна.Мөн Л.Гансүх “Нүүрс” хөтөлбөрийгхэрэгжүүлэхэд өдөр шөнөгүй, нойр хоолгүй зүтгэхдээ Ерөнхий сайдын даалгасан ажлыг хийсэн болохоос, шийдвэр гаргах, гарын үсэг зурах эрхгүй, тиймээс албан тушаалаа урвуулан ашиглах боломжгүй байсныг гэрчээр оролцох хүсэлтдээ дурьджээ.

Л.Гансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар буруутган шүүх юм. Түүнийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшуулсан байж болзошгүй хэрэгт буруутгаж буй.

Б.Анир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ