Архи ууж зодолдсон газрын дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ

Өнгөрсөн даваа гаригт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар МАН-ын дэд сайдыг нарыг чөлөөлсөн.

Ажлаасаа чөлөөлөгдсөн Уул уурхайн яамныхан дэд сайд асан Г.Тэмүүлэнг үдэх үзэлтийнүдэшлэгзохион байгуулжээ. Гэвч бэлтэй экс дэд сайдындайллаганд очсонУул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Цэндсүрэн, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ч.Түмэнбаяр, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Я.Бадрах нарыг зодож, биед нь гэмтэл учруулжээ.

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар дэд сайд Г.Тэмүүлэнг үдэж өгөх нэрийдлээр архидан согтуурч, хоорондоо гар зөрүүлсэн дуулианд холбогдоод байгаа Уул уурхайн яамны газрын дарга нар болох О.Цэндсүрэн, Ч.Түмэнбаяр, Я. Бадрах нарыгалбан тушаалаас нь түр чөлөөлөх шийдвэрийг Р.Жигжид сайд гаргасан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ