Замын хөдөлгөөний шинэ хууль маргаашнаас үйлчилнэ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэчилсэн хууль маргаашнаас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Уг хууль одоо мөрдөгдөж буй хуулиас нэлээд сайжирсан гэдгийг хууль санаачлагчид хэлж буй. Тухайлбал шинэ хуулиаржолооч болон явган зорчигчийн замын хөдөлгөөнд оролцохдоо баримтлах эрх үүргийг нэлээд тусгайлан зааглаж өгсөн. Түүнчлэн эцэг, эх асран хамгаалагч нар хүүхдээхэрхэн замын хөдлөгөөнд оролцуулах талаар заалт тусгаж, алдаа гаргасан тохиолдолд хариуцлага тооцдог болох тухай хүртэл тусгасан байгаа юм.Одоогоор хууль үйлчилж эхлэх бэлэн байдлыг хангаад бараг дуусчээ. Энэ хүрээнд энэ сардзамын тэмдэг, тэмдэглэгээг шинэчилж засварласан юм.
Ингээд бидмаргааш өглөөнөөс мөрдөгдөж эхлэх Замын хөдөлгөөнийаюулгүй байдлын тухай шинэчилсэн хуулийн онцлох зүйл заалтыг хүргэж байна.
Хүүхдээ ганцааранг нь замын хөдөлгөөнд оролцуулбал 192 мянган төгрөгөөр торгоно
Бага насны хүүхэд ганцаараа зам гарч яваад осолд өртөх нь их. Тэгвэл шинэчилсэн хуулиар 10 хүртэлх насны хүүхдийг ганцааранг нь замын хөдөлгөөнд оруулж байгаад зөрчилд хүргэсэн бол эцэг эх, асран хамгаалагч, боловсролын байгууллагын албан тушаалтанг хөдөл¬мөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгөөр торгох аж.
Замын орчим ойр орчим үйлчилгээ явуулахдаа орчноо цэвэрлээгүй бол торгоно
Мөн зам дээр болон ойр орчимд ажил, үйлчилгээ хийхдээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй, өөрийнхөө оршин суугаа газартаа хамаарах замын бохирдол, мөсийг цэвэрлээгүй бол иргэн хөдөл¬мөрийн хөлсний доод хэмжээний 25 хувьтай тэнцэх, хуулийн этгээд хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль төлөх юм байна.
Жолооны ард утсаар яривал 9600 төгрөгөөр торгоно
Тээврийн хэрэгсэл жолоодох үедээ гар утсаар яривал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх мөнгөөр торгох аж. Энэ нь одоогийн байдлаар 9600 төгрөг юм.
Дугаарын хязгаарлалттай өдөр өөр дугаар ашиглавал торгоно
Дугаарын хязгаарлалттай өдөр зарим жолооч нар машиныхаа улсын дугаарыг солих, өөрчлөх тохиолдол гардаг. Тэгвэл улсын бүртгэлийн дугаар арилсан, бүдгэрсэн эсвэл буруу байрлуулсан бол иргэнийг 48 мянган төгрөгөөр торгох аж. Улсын дугаарыг өөрчилж замын хөдөлгөөнд оролцсон бол 96 мянган төгрөгөөр торгоно. Харин хуулийн этгээдийг 384 мянган төгрөгөөр торгох юм байна. Хуурамч дугаар ашиглавал иргэн 192 мянган төгрөгөөр торгуулж нэг жилийн хугацаатай тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулах юм байна. Харин хуулийн этгээдийг 960 мянган төгрөгөөр торгохоор хуульд заажээ. Бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5-25 хувьтай тэнцэх торгууль төлнө.
Хамгаалалтын бүс зүүгээгүй бол торгоно
Жолооч, зорчигчид хамгаалах бүс хэрэглээгүй, мотоцикль, мопедын жолооч болон зорчигч хамгаалалтын малгай өмсөөгүй бол 9600 төгрөгөөр торгуулахаар
Урсгал сөрвөл эрхээ хасуулна
Замын хөдөлгөөний дүрмийн тодорхой зөрчил бүрийг хуульд тодотгож, торгууль оноох заалт оруул¬жээ. Гэрлэн дохио, анхааруулах дохио, эгнээ байр эзлэх журам, хурд хэтрүүлэх, хэт удаан явбал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10-25 хувьтай тэнцэх төгрөгөөр торгох юм. Мөн жолооч урсгал сөрсөн бол 96 мянган төгрөгөөр торгуулж, жолооны эрхээ зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хасуулна. Хурд хэтрүүлбэл 48 мянган төгрөгөөр торгуулж, зургаан сарын хугацаагаар жолоо барих эрхээ хасуулах юм байна.
Зам муу зассан бол 960 мянган төгрөгөөр торгуулж, хохирлыг нөхөн төлнө
Явган зорчигч гарцгүй газраар гарах зэргээр дүрэм зөрчвөл 19200 төгрөгөөр торгуулна. Хэрвээ согтуу байвал торгуулийн хэмжээ нэмэгдэж 48 мянган төгрөг болох юм байна.
Согтуу машин жолоодвол баривчлагдана
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлд-“Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл оногдуулна” гэж заажээ.Өөрөөр хэлбэл согтуугаар машин жолоодвол 384 мянган төгрөгөөр торгуулж, жолоо барих эрхээ хоёр жил хүртэл хугацаагаар хасуулна гэсэн үг юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ