Дөрвөн настай хүүхэд мөргөж гэмтээжээ

2015 оны 8 дугаар сарын 29, 30-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэдУлаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээрнийт 513 дуудлага мэдээ мэдээлэлхүлээн авснаас зам тээврийн ослын352дуудлага бүртгэгдсэн байна.Үүнээс ХАБАЖЭГХэрэг 20 бүртгэгдэж 30 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 5, явган зорчигч 3,Зам тээврийн осолд 6 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 222жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээсурьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал: СБД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө МУБИС-ийн зүүн урд туслах замд Т.Приус маркийн авто машины жолооч Л. нь явган зорчигч 04 настай эрэгтэй Д-г мөргөж гэмтээжээ.

Мөн Өмнөговь аймгийн даланзадгад сумаас зүүн тийш 45 кмзамд T.Ractis маркийн Б жолоочтой авто машин нь тэмээ мөргөж онхолдож зорчигч 41 настай эмэгтэй У нас барсан байна.

Маргааш буюу 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Их дээд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2015-2016 оныхичээлийн шинэ жилийн нээлт болох гэж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал тэр дундаа явган зорчигч, хүүхэд залуучуудын хөдөлгөөн эрс нэмэгддэг. Шинэчлэн батлагдсан МУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль мөрдөгдөж эхлэх гэж байна. Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн бие биендээ хүндэтгэлтэй хандаж аюулгүй байдлаа сайтар хангаж, хууль дүрмийн дагуу замын хөдөлгөөнд оролцохыг ЗЦГ-аас анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ