Дэд сайдуудын томилгоог хэлэлцээгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж өнгөрлөө. Өчигдөр болсон хуралдаанаар дэд сайдуудын асуудлыг хэлэлцэх байх гэсэн таамаг байсан. Гэвч дэд сайдуудын томилгоог хэлэлцээгүй аж. Өчигдөр нийтдээ 11 асуудал хэлэлцсэн бөгөөд өнгөрсөн долдугаар сарын төсвийн гүйцэтгэлийг хэлэлцжээ. Засгийн газрын ээлжит 49 дүгээр хуралдааны талаарх мэдээллийг тун удахгүй хүргэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ