Хүн мөргөж зугтсан жолоочийг эрэн сурвалжилж байна
Наймдугаар сарын 31-нд буюу өчигдөр нийслэлийн Замын цагдаагийн газарт 472 дуудлага ирсний 388 нь зам тээврийн ослын дуудлага байжээ.Ослын улмаас нэг хүн нас барж, долоон хүн хүнд,хөнгөн гэмтсэн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 49 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд осолд хоёр хүүхэд өртөн, эмнэлэгт хүргэгджээ.
Тухайлбал, БГД-ийн нутагХасбаатарын гудамж, 13-р хорооны 5-р байрны баруун замд марк дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 29 настай эмэгтэй Ү-гмөргөж, хэргийн газрыг орхиж явсныг цагдаагийн байгууллага эрэн хайж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ