Л.Гансүхийн шүүх хурлыг олон нийтэд шууд дамжуулна

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал эхлэх гэж байна. Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж ШЕЗ болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Л.Гансүхийн шүүх хурлыг олон нийтэд нээлттэйгээр шууд дамжуулахыг хүсч хүсэлт гаргасан.

Тэгвэл шүүхээс уг хүсэлтэд боломжтой гэсэн хариу өгчээ. Ингэснээр Л.Гансүхийн шүүх хурал нээлттэй бөгөөд хурлыг шууд үзэх боломжтой болж байна. Өмгөөлөгч Ц.Баасандоржийн хувьд хурлыг шууд дамжуулснаар шүүгч хэргийг хараат бусаар, шударгаар, хуулийн дагуу шийдвэрлэж байгаа эсэхэд хяналт тавих боломжтой.

Нөгөө талаасаа АТГ Л.Гансүх нарт холбогдох хэргийг хэрхэн зохион байгуулсан, тэдний зохиосон хэрэг гэмт хэрэг мөн эсэх, шинжээч нар өөрт огт хамааралгүй, хуулиар олгогдоогүй асуудлаар хэрхэн худлаа дүгнэлт гаргасан зэрэг асуудлын мөн чанар ил болно гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Хурлын талаар эргэн мэдээлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ