"Нухуулсан" Мөнх-Эрдэнэ арслан хэнийг дэмжих вэ

Сүүлийн үед фэйсбүүк, твиттер, мессенжерээр доорх хөгжилтэй мессеж ихээр явах болжээ. 1990 онд Ардчилсан хувьсгал өрнөөд Элбэгдорж жагсаж явахад Бат-Эрдэнэ аварга юу хийж байв? Мөнх-Эрдэнэ арсланг нухаж байв.1992 онд Элбэгдорж УИХ-д сонгогдож байхад Бат-Эрдэнэ аварга юу хийж байв? Мөнх-Эрдэнэ арсланг нухаж байсан.1996 онд Элбэгдорж УИХ-ын дэд дарга байх үед Бат-Эрдэнэ аварга юу хийж байв? Мөнх-Эрдэнэ арсланг 5 цаг нухаж байлаа1998 онд Элбэгдорж МУ-ын ерөнхий сайдаар ажиллаж байхад Бат-Эрдэнэ аварга юу хийж байв? Мөнх-Эрдэнэ арсланг л нухаж байсан.2002 онд Элбэгдорж Харвард төгсөөд ирэхэд Бат-Эрдэнэ аварга юу хийж байв? Мөнх-Эрдэнэ арслангаа нухсаар л байсан...
СЭТГЭГДЭЛ БИЧИХ