Л.Гансүхийг дахин хорилоо

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн шүүх хурал эхэлсэн цагаасаа 10 хүрэхгүй минут үргэлжлээд завсарласан юм. Ахлах зөвлөхийнхөө шүүх хуралд гэрчээр оролцоно гэдгээ мэдэгдсэн Н.Алтанхуягийн гишүүн ч шүүхэд хүрэлцэн ирсэн.

Л.Гансүх "Гэрч Н.Ичинхорлоог шүүх хуралд албадан ирүүлэх хэрэгтэй байна. Ичинхорлоогийн хувьд Аудитын хуулийн маш олон заалтыг зөрчсөн. Нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж, зохиомол дүгнэлтийг гаргасан. Мөн Отгонбаяр гэгчийг оролцуулмаар байна. Тэрбээр зөрчилтэймэдээлэл өгч, Л.Гансүх намайг дарамталсан гэх худал зүйл хүртэл ярьсан" гэлээ.

Ийн шүүх хурал арав хүрэхгүй минутын дараа завсарласан юм. Улмаар шүүгчдийн бүрэлдэхүүн уг хүсэлтийг хүлээн авчшүүх хурлыг 9 сарын 10-ны өдөр 10 цагаас эхлүүлэхээр товлолоо.

Ингэхдээ хойшлуулах хүсэлтийг хүлээн авч байгаа ч шүүгдэгчдэд таслан сэргийлэх арга хэмжээ авч байна. Тиймээс дараагийн шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид болно гэдгийг шүүгч нарын зүгээс онцоллоо. Шүүх хурал хойшлогдсоныг зарласны дараа Л.Гансүх болон энэ хэрэгт холбогдон буруутгагдаж буй хүмүүсийг хорихоор авч явлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ