5000 хүнээс есийнх нь л амийг аварчээ

Манай улсад элэг шилжүүлэн суулгадаг ганцхан төв байгаа. Энэ нь нэгдүгээр эмнэлэг дээр байгуулагдсан ч чамлалттай байгаа аж. Сүүлийн хоёр жилд ердөө есхөн хүнд элэг шилжүүлэн суулгажээ.Гэтэл жилд 2300 хүн элэгний өвчнөөр нас барж байгаагаас 1700 нь хорт хавдараар үлдсэн нь элэгний хатуурлаар нас бардаг гэсэн судалгаа байдаг аж. Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хэлэхдээ "Манай улсад хоёр жилийн хугацаанд бараг 5000 хүн үхчихээд байна. Гэтэл тэднээс зөвхөн есийнх нь л амийг аварч. Арай дэндүү харамсалтай, дэндүү удаан байгаа биз. Элэг шилжүүлэн суулгадаг ганцхан төв байгаа нь хангалтгүй. Ер нь 2-3 газар зэрэг сольдог байж л элэгний асуудлыг шийдэх байх. Тэгэхгүй бол маш олон хүн хүлээж байгаад нас барж байна." хэмээн ярьжээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ