Дэлхийн маркын үзэсгэлэнгээс 3 дахь алтан медалиа хүртлээ

2015 оны Дэлхийн маркын үзэсгэлэн Сингапур улсад 8-р сарын 13-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж 67 орны марк цуглуулагчдын 3500 гаруй үзмэр 13 ангиллаар өрсөлдсөн байна.

Уг үзэсгэлэнд Монгол улсаа төлөөлж 4 ангилалд 8 үзэсгэлэнгээр манай марк цуглуулагчид өрсөлдсөнөөсЧ.Энхбат “Азийн шуудангийн түүх” ангилалд Алтан медаль хүртсэн бөгөөд уг медаль нь түүний Дэлхийн маркны үзэсгэлэнгээс авч буй3 дахь Алтан медаль юм. Мөн Филателийн номын төрөлд түүний 2013 онд хэвлүүлсэн “Монголын шуудангийн түүх 1848-1937” ном нь тус үзэсгэлэнгээсАлтадсан мөнгөн медаль хүртсэн байна.

Түүний цуглуулга нь Монголын Шуудангийн түүхийн нэгэн зууныг өгүүлэх морин өртөө, Монголд ажиллаж байсан Хаант Орос, Хятад улсуудын шуудангийн салбар, БНМАУ-ын анхны шуудангийн марк түүний хэрэглээний ховор баримт, дугтуйг дэлгэн үзүүлдэгээрээ онцлог ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ