Бээжингийн парад маргааш 11.00 цагт эхэлнэ

БНХАУ-ын Бээжин хотноо 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Ойн арга хэмжээ Бээжин хотын цагаар 09.00 цагаас эхлэх бөгөөд БНХАУ-ын дарга Си Зиньпин гадаадын орнуудын удирдлага, олон улсын байгууллагын удирдлагуудтай энэ үеэр уулзах юм байна. Үүний дараа Бээжин хотын цагаар 10.00 цагаасцэргийн ёслолын жагсаал албан ёсоор эхэлнэ.
Энэ нь Монголын цагаар 11.00 цаг юм. Цэргийн ёслолын жагсаал 70 минут үргэлжлэхбөгөөдБНХАУ-ын явган цэргүүд жагсаалын эхэнд алхсаныдараа гадаад орнуудын цэргүүд жагсах юм байна. Манай улсаас оролцох цэргийн бие бүрэлдэхүүн бэлтгэлээ амжилттай базаасантухай жагсаалыг командлан алхах дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ мэдээллээ. Цэргийн ёслолын жагсаалд оролцох 16 орны цэргүүд үсгийн дарааллаар жагсах бөгөөд монгол цэргүүдийн жагсаалын хайрцаг 10 дугаарт байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ