Солонгос ресторанаар үйлчлүүлсэн 10 хүн хоолны хордлого авчээ

Сүхбаатар дүүргийн IV хороонд үйл ажиллагаа явуулдаг “Кореа” солонгос ресторанаар үйлчлүүлсэн 10 хүн хоолны хордлого авчээ. Эдгээр иргэдийн дөрөв нь эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд биеийн байдал нь хүндэвтэр, хордлогын шинжтэй байгаа аж.
Шинжилгээний хариу одоогоор гараагүй бөгөөд хоолны хордлого гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ