Уул уурхайн сайд зодолдсон дарга нараа ажлаас нь чөлөөлжээ

“Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнчээр биелүүлэх” тангараг өргөсөн төрийн албан хаагчид хэл аманд өртөх нь олонтаа. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд Уул уурхайн яамны газрын дарга нар хоорондоо зодолдсон гэх яриа гарсан.
Тодруулбал, Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Цэндсүрэн гэх эрхэм маргаан өдөөж. Улмаар төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ч.Түмэнбаяр болон Гадаад хамтын ажиллагааны хэлтэсийн дарга Я.Бадрах нарыг зодож, биед нь гэмтэл учруулсан гэх мэдээлэл цацагдсан.
Тэгвэл Уул уурхайн сайд Р.Жигжид дээрх асуудалд холбогдсон дарга нараа ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Уул уурхайн сайдын гаргасан энэхүү шийдвэр нь төрийн албаны ёс зүйг дээдэлдэггүй төрийн албан хаагчдад сургамж болсон нь лавтай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ