Онцгой байдлын алба хаагчид ОХУ руу түймэр унтраахаар явжээ
Манай хойд хөрш ОХУ-ын Сибирийн тойрогт олон мянган гектар газрыг хамарсан ойн түймэр дэгдэж, байгаль экологийн болон эд материалын хохирол учирч, хүнд нөхцөл байдал үүсээд байна. Иймээс Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Онцгой байдлын ерөнхий газраас мэргэжлийн гал сөнөөгч, эмч нараас бүрдсэн 50 хүний багийг ОХУ-д томилон ажиллуулахаар болжээ. Дээрх алба хаагчид өнөөдөр ОХУ-д үүргээ биелүүлэхээр явсан байна.
Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 1995 оны Үйлдвэрлэлийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн 2.3 дахь заалтыг үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ