Намууд хамтарч Сонгуулийн тухай хуулийг боловсруулна

МАН-ын урилгаар улс төрийн 20 намын удирдлагууд өнөөдөр Төрийн ордонд цуглаж, Сонгуулийн хууль болон Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар нээлттэй санал бодлоо солилцлоо.
Энэ удаагийн уулзалтад МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Л.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар, МҮАН-ын намын дарга М.Энхсайхан, ИЗНН-ын дарга Ц. Ганхуяг, БНН-ын дарга Б.Жаргалсайхан болон парламентад суудалгүй намын удирдлагуудын төлөөлөл оролцсон юм.
“Үндэсний зөвшилцөл” уулзалтын үр дүнд Монголын бүх улс төрийн намууд хамтдаа Сонгуулийн тухай хуулийг боловсруулах ажлын хэсэг байгуулж, ирэх сарын 1-ны өдөр гэхэд УИХ-д өргөн барих төлөвлөгөөтэй ажиллахаар боллоо. МАН-аас энэхүү ажлын хэсэгт Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат орж ажиллахюм байна.
“Үндэсний зөвшилцөл” уулзалтаар улс төрийн намууд зарчмын хэд хэдэн асуудалд байр сууриа нэгтгэсэн юм. Тодруулбал, намуудын олонхи нь сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж байсан юм. Бүсчилсэн журмаар явбал зөрчил их үүснэ гэж хэд хэдэн намын төлөөлөл шүүмжилж байлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ