Сансарын туннелийн ханыг уран зургаар гоёлоо

Нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаасЖуулчин, Төмөрчин, Энэбиш, Л.Лааган, Баруун Сэлбэ, Залуус, Барилгачин, Эрхүүгийн гудамжуудуудадявган хүний зам засвар, нөхөнсэргээлтийн ажлыг хийж гүйцэтгээд байна.

Мөн Дунд голын гудамж, Махатма Гандигийн гудамж, Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбай, Үйлдвэрчний гудамж,болон Дуурийн театрын өмнөх талбай, Хараагүй иргэдийн хөдөлмөр сургалт, үйлдвэрлэлийн төвийн орчмын явган хүний замзэрэг нийт6 160 м2 талбайг хатуу хучилттай болгожээ.

Түүнчлэнхотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зорилгоор Сансарын тунелийнханыгмэргэжлийн уран зураачид уран зургаар гоёсон бол Чингисийн талбайд таван хошуу мал бүхий цэцгэн байгууламж хийсэн байна.

Шинээр хийсэн ногоон байгууламжид гүйцэтгэгч байгууллагууд нь хаягаа байршуулдаг болсон бөгөөд энэ нь ногоон байгууламжийн арчлалт хамгаалалтыгсайжруулахад чухал ач холбогдолтой юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ