Сайд нарын нэрс тодорхой болжээ

Зургаан сайдын нэр эцсийн байдлаар тодорхой болжээ. Тодруулбал, “Шударга ёс” эвслээс Ц.Оюунбаатарыг Шадар сайдад, Н.Батцэрэгийг Барилга хот байгуулалтын сайдад, З.Баянсэлэнгийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад дэвшүүлсэн байна. Харин АН-аас М.Зоригтыг Зам тээврийн сайдад, Г.Баярсайханыг Хөдөлмөрийн сайдад, Б.Болорыг Сангийн сайдад тус тус нэр дэвшүүлэхээр болжээ.

Яг одоо АТГ эдгээр хүмүүсийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж байна гэж эх сурвалж мэдээлэв. Шинээр ажил албанд томилогдож байгаа бүх төрийн албан хаагч АТГ-т хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ хянуулдаг хуультай билээ. Дашрамд дурдахад, өнөөдөр Ерөнхий сайд шинэ сайдуудынхаа нэрийг Их хуралд өргөн барих хуулийн хугацаа дуусч байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ