Газ үнэртэж мансуурсан хүүхэд амиа алдлаа

Чингэлтэй дүүргийн XII хороонд бага насны хүүхэд газ үнэрлэж байгаад хорджээ. 15 настай хүү гэртээ ганцаараа байхдаа толгойдоо гялгар уут углаж байгаад ахуйн хэрэглээний газ үнэртэн мансуурсан аж. Тэрбээр эмнэлэгт ухаангүй хүргэгдэж ирээд эмчилгээ хийлгэсэн ч хордлогоос гарч чадалгүй амиа алджээ. Тус хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ