Улаанбаатарт 22-24 хэм дулаан

Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: 7-8-нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна.

2015 оны 09 дүгээр сарын 06-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цагагаарын урьдчилсан мэдээ:Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн ихэнх болон төвийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай.Бусад нутгаар солигдмол үүлтэй.

Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 22-24 градус дулаан байна. Өглөө 06 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 88 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ