Найруулагч Б.Балжинням таалал төгслөө

Монголын дэлгэцийн урлагийн ноён оргил, нэрт найруулагч Төрийн шагналт, УГЗ Б.Балжинням хүнд өвчнийулмаас таалал төгслөө.

Б.Балжинням нь Монголын кино урлаг, үзэгч түмний сэтгэл зүрхэнд мөнхөрсөн олон арван киноны зохиолч, найруулагчаар ажиллаж, дахин давтагдашгүй өнгө төрх, бүтээлийг үлдээж чадсан нэгэн билээ.

Тэрбээр "Би чамд хайртай", “Гарын таван хуруу”,“Тань руу нүүж явна”, “Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” , “Ацаг шүдний зөрөө" зэрэг олон бүтээлээрээ Монголын кино урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан авъяас төгөлдөр, хосгүйнэгэн байлаа. Талийгаачийн гэр бүл, ахан дүүс, найз, нөхөд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ