Улаанбаатарт 15 хэм дулаан

Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд:
Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, 7-8 нд шилжих шөнө газартариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна.
2015 оны 09 дүгээрр сарын 07-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 хэм, Говь болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч 14-16 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 11 хэм дулаан, харьцангуй чийг 96 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ