Долоон хүнтэй эмнэлгийн онгоц сураггүй болжээ

Өвчтнийг Буркина Фасогоос Дакар хүргэхээр нисч явсан эмнэлгийн жижиг онгоц сураггүй алга болжээ. Онгоцонд Конго болон Алжирын нисэх багийн гурван хүн, Сенегалын эмч, хоёр сувилагч, Франц өвчтөний хамт зорчиж явсан аж.

Сенегалын “Senegal air” компанийн хос хөдөлгүүрт “HS125” онгоц бямба гаригт Атлантын далай дээгүүр нислэг үйлдэж явахдаа радарын дэлгэцнээс алга болж, холбоо тасарсан бөгөөд сураггүй болохынхоо өмнө Эквадорын Гвинейн “Ceiba Intercontinental Airlines” компанийн Боинг 737-800 онгоцны нислэг үйлдсэн агаарын замыг дайран өнгөрчээ. Сенегалын иргэний агаарын тээврийн газраас сураггүй болсон онгоцыг радарт болон далайд хайж байгаа гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ