Ж.Буянтөгс: “Ахлах сургууль” кино гол дүрийн охины амьдралаас сэдэвлэгдсэн

Шинэ хичээлийн жил эхлэхтэй зэрэгцэн “Ахлах анги” кино үзэгчдийн хүртээл болоод байна. Киноны нээлт энэ сарын 1-ны өдөр болсон бөгөөд үзэгчдийн сонирхолыг ихээхэн татаж буй. Учир нь бодит амьдралаас сэдэвлэсэн энэ кино хүүхдийн амьдралыг хүүхдээр дамжуулж харуулснаараа онцлог. Ингээд киноны зохиолч “Төгс хөгжлийн гүүр” ТББ-ын тэргүүн, "Ахлах сургууль" киноны зохиолч, продюссер Ж.Буянтөгстэй ярилцсанаа уншигч та бүхэндээ хүргэж байна.

-Сайн байна уу? Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу? Ямар мэргэжилтэй хүн бэ?

Сайн сайн байна уу? Миний нэрийг Буянтөгс гэдэг. Жүжигчин, найруулагч мэргэжилтэй. Сүүлийн 10-аад жил хүүхдийн уран бүтээл дээр дагнан ажиллаж ирсэн. “Төгс хөгжлийн гүүр” төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байна.

-Киноны зохиолын санаа хэрхэн төрөв өө?

Манай төрийн бус байгууллага хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, дуулах, жүжиглэх ур чадварыг нь хөгжүүлэх зорилготойгоор дугуйлан хичээллүүлдэг. Дугуйланд суралцдаг хүүхдүүдээ “High school” кинонд тоглуулсан.

Ер нь бол хүүхдийн авъяас чадварыг хөгжүүлэх дугуйлан хичээллүүлдэг учраас үүн дээрээ түшиглээд кино хийж болох юм гэдэг санаа төрж байсан. Хоёрт гэвэл анх зургаан нас хүрээгүй байхдаа над дээр ирж байсан шавь минь бий. Хар нялхаараа ээжийгээ алдсан өнчин охины амьдралаас миний кино зохиол төрсөн юм.

-Тэгэхээр “Ахлах сургууль” киноны зохиол бодит амьдралаас төрсөн түүх гэж ойлгож болох нь ээ? Киноныхоо талаар жаахан дэлгэрэнгүй ярихгүй юу ?

- Миний шавь Батцэцэг “High school” киноны гол дүр болох Намуунаагийн дүрийг бүтээсэн. Батцэцэг маань анх зургаан настай байхдаа ээжтэйгээ над дээр ирснээс хойш 9 жил болж байна. Энэ олон жилийн хугацаанд ээж нь миний ард тал болдог байлаа, хүүхдүүдтэйгээ ажиллаж хоол ундаа мартсан байхад хоол бариад ирнэ, миний арын албанд их тус дэм болдог байлаа.Ер нь бол охиныхоо төлөө бүхнээ зорилдаг сайхан, сайн ээж байсан юм. Охиныхоо авъяас чадварыг хөгжүүлэхийн тулд чадах бүхнээ хийдэг, охиноо бүх талаар дэмждэг тийм л ээж байсан. Харамсалтай нь өнгөрсөн жил зүрхний өвчнөөр хорвоог орхисон. Ингээд ээжтэйгээ хоёулханаа амьдардаг байсан Батцэцэг маань ганцаараа үлдсэн юм. Энэ бол бидэнд ялангуяа охинд нь маш хүнд цохилт болсон. Ингээд би шавьдаа зориулж, охиныхоо төлөө бүхнээ зориулдаг байсан тэр хөдөлмөрч, тэмцэгч ээжид зориулж юу хийх ёстой вэ? гэж бодож эхэлсэн. Тэгээд миний хийж чадах юм уран бүтээл , кино байж болох юм байна гэж бодоод энэхүү кино зохиолоо бичиж эхэлсэн дээ.Миний кино зохиолын гол санаа бол үрийнхээ төлөө явдаг эх хүн.

-Би боддог л доо ямар ч кино , кино зохиол гэдэг бусдад, хүмүүст ухаарал өгдөг, ямар нэгэн бодолд хөтөлдөг , үллгэр дуурайлал, болгоомжлол гээд бүхнийг өгч чаддаг байх ёстой болов уу гэж. Таны энэ зохиол, кино хүүхдэд юу өгч чадах бол?

- “High school” кино хүүхдэд төдийгүйэцэг эхчүүдэд маш олон мессежийг өгнө. Хүүхэд эцэг эхээ хайрлах, хүндлэх ёстой гэдгийг ухаарна.Бас болоогүйхүмүүжилтэй, зөв хүн байхын утга учир юу бэ гэдгийг ч олж харна. Түүнчлэннайз нөхөд гэж юу юм гээд харилцааны эерэг боловсролыг өгч чадна гэж бодож байна. Эцэг эхчүүдийн хувьд бол хүүхэдтэйгээ хэрхэн харилцах , ямар үед нь юуг анхаарах гээд олон санаа оноог авч чадах байх гэж бодож байна.

-Киног үзэж байхад арван жилийн сурагчдын дундах зөрчил, бие биенийгээ гадуурхаж, үл ойшоох байдлыг хүртэл харуулсан байсан?

-Амьдралд ойр кино хийхэд мэдээж ийм зөрчил гарах нь ойлгомжтой. Гэхдээ энэ бүх асуудлаас хэрхэн ухаалгаар гарах вэ гэдгийг манай кино харуулна. “High school” киног үзсэн хүүхэд ээж аавыгаа хайрлаад сурчихна. Найз нөхөдтэйгээ зөв харьцана. Багш нар ч гэсэн сурагчдтайгаа яаж харьцах ёстой юм бэ гэдгээ ойлгоод авна гэж бодож байна. Ардын олон багш бид нар хүүхдийг хүн болгох талаас нь ажиллах ёстой. Өнөөдөр мэдлэгтэй боловсролтой байж болно, гэхдээ давхар хүн болох ёстой. Үүний төлөө явах ёстойг кино маань харуулна.Хүмүүжлээс гадна давхар бүжигтэй кино. Хүүхдүүд бүжгэнд их дуртай. Бүжгийн урлаг бол хүүхдийн биеийг өв тэгш хөгжүүлдэг, эрүүл байлгадаг урлаг. Ер нь бол манай киног инээдмийн уянгын драм гэж хэлж болно. Нийт массд хүүхдийн өмнө эцэг эхчүүд бид хариуцлагатай байх ёстой юм байна гэх мессежийг өгч буйгаараа кино онцлогтой.

-Зохиолоо хэр удаан хугацаанд бичсэн бэ?

-Хоёр сарын хугацаанд төрсөн кино зохиол.100-аад хуудастай. Зохиолоо бичиж дуусгачихаад найруулагчТүвшин багш дээр очиж хянуулсан. Тухайн үед цаг зав гаргаж, кино зохиолыг маань шүүж, үнэтэй зөвлөгөө өгсөн багшдаа баярлалаа гэж энэ дашрамд хэлмээр байна.Багш дээр очсоны дараа зөвлөснийх нь дагуу дахиад зохиол дээрээ суусан. Ер нь бол кино хийхэд зохиол, зохиол бас дахин зохиол байдаг.

-Кино зохиол бэлэн болчихлоо, дараа нь найруулагч, ивээн тэтгэгч, жүжигчид гээд хамтран ажиллах багаа сонгоход бас л цаг хугацаа зарцуулж байгаа биз дээ?

Тиймээ, бүтэн жилийг зарцуулаад байна. Түвшин багшмаань өөрийнхөө ангийн Бат-Эрдэнэ гэж найруулагчтай намайг холбож өгч, киноны найруулагчаар ажиллахаар болсон. Харин багш өөрөө зөвлөхөөр ажилласан. Ингээд багаа сонгоод кино хийх болсон чиньивээн тэтгэгч олдохгүй хүндрэлтэй байсан л даа. Сар гаруйн хугацаанд хүүхдийн төлөө бүх байгууллагуудтай уулзсан боловч санхүүжүүлэх байгууллага олдоогүй. Гэхдээ хүүхдийн төлөө байгууллагууд киног маань санхүүжүүлээгүй гэж би буруутгаагүй шүү. /Инээв/

-Бүжгийн бэлтгэлийг хэрхэн хийсэн бэ?

Түвшин багшийн найз Ган-Очир багш хүүхдүүдийн маань бүжгийн бэлтгэлийг хийсэн. 4 сар бүжгийн бэлтгэл хийсэн дээ.

-Продюсерийн асуудлаа хэрхэн шийдээд киногоо бүтээчихэв ээ?

-Кинон дээр ерөнхий менежерээр ажиллаж байсан Янжаа гээд хуурай эгч мааньпродюсерлэхээр болсон. Монголд байхгүй хүүхдийн кино хийнэ. Зуслангийн найзууд шиг дахиж хүн бүхэн үздэг кино хийхийг хүсч байна гэсэн. Чанарын өндөр түвшинд хийж, гадаад руу киногоо гаргая гэсэн том мөрөөдөл бас бидэнд байсан шүү. /Инээв/ Ингээд хүчин чадал сайтай камераар зураг авалтаа хийе гэж ярилцаад зураглаачаар Алтантулга, Ерөнхий найруулагчаар Бат-Эрдэнэ, туслах найруулагчаар Бямбажаргал нар ажиллаж, бүгдээрээ нийлж зохиол дээрээ сууж, задаргаа хийсэн. Зохиолын задаргаан дээр сар суусан. Харин зураг авалт 4 сарын хугацаанд үргэлжилсэн. Бүтэн нэг жилийн нөр их хөдөлмөр. Тиймээс уран бүтээлчиддээ баярлалаа гэж хэлмээр байна. Бидний киног мэргэжлийн хүмүүс үзэж, санал шүүмжлэлээ хэлээсэй гэж бодож байна. Зөв шүүмжлэл бидний дараа дараагийн уран бүтээлд сургамж болно.

-Та өмнө нь “Адтай жаалууд” киноны найруулагчаар ажиллаж байсан байх аа?

-Тийм. Адтай жаалууд уран сайхны кинон дээр нэгдүгээр найруулагчаар ажиллаж байсан. Хүүхдийн уран бүтээлийн гарааг эхлэхэд хөтөлсөн Биндарья эгчдээ баярлалаа гэж хэлмээр байна. Тэр хүнээс би маш их тэвчээр хатуужил сурсан.

-Кино үзэж байхад хүүхдийн сэтгэл зүйг их сайн ойлгож бичсэн шиг санагдсан?

-Киног маань үзсэн хүн болгон жүжигчин хүүхдүүдийг маань мундаг тоглосон байна гэсэн магтаалын үгийг харамгүй хэлж байгаа. Би дугуйлангийнхаа хүүхдүүдэд яг тэгж жүжгэл гэж заадаггүй. Чиглүүлээд өгөхөд л хүүхдүүд болчихдог. Гол дүрийн охины дүрийг бүтээж байхад ээжийгээ өвддөг хэсэг дээр хүнд байсан. Тэр өдрийн зураг авалт бол хийгдээгүй. Эхийгээ алдсан хүүхэд болохоор тэр сэтгэлзүйгээ давж гарч чадахгүй байсан.

-Хүн нэг уран бүтээлийг гараасаа гаргачихаад дахин давардаг шүү дээ. Дахиад уран бүтээлийн санаа яг одоо таны толгойд байна уу?

-“Төмөр нар” гээд кино зохиол биччихсэн зураг авалт нь дуусч байна. Хүүхдийн хорихтой холбоотой энэ кино тун удахгүй үзэгчдэд хүрнэ. “Төмөр нар” киноныхоо дараа үзэгчдэд хүргэх уран бүтээлийн захиалга ирчихсан байна. Ер нь бол уран бүтээлийн арвин ургацтай жил болох шинжтэй. /инээв/ Сайхан байна аа. Амрах завгүй л явж байна. Би ер нь амарч чаддаггүй хүн л дээ. Яагаад ч юм гэрт байсан ч, хүүхдүүдтэйгээ цуг байсан ч санаа ар араасаа төрдөг. Одоо дахиад л хүүхдийн уран бүтээлийн захиалга ирж байна.

-Хүн бүр хүүхдэд зориулсан уран бүтээлийг хүсдэг ч, тэр бүр хүүхдийн уран бүтээл бүтдэггүй шүү дээ.

- “High school” киног үзсэнээр хүүхдүүд эцэг эхээ ойлгож, эцэг эх нь хүүхдүүдээ ойлгоно гэдэгт бат итгэлтэй байна. Түүнчлэн кинон дээр гардаг бүжгийн хэсгийг үзээд энэхүү урлагаар хүүхдүүд хичээллэх хүсэл нь нэмэгдэж, кайф аваад гарна гэж бодож байгаа.

-Таны зохиол анхнаасаагэсэн нэртэй байв уу. Ямарваа уран бүтээлийн нэр их чухал байдаг шүү дээ. Нэрнийхээ тухай тодруулахгүй юу?

-Би кино зохиолоо анх “Үерхий гэж гуйгаасай” гэж нэрлэж байсан. Дараа нь “Надад битгий дурлаач” гэж нэрлэсэн. Харин зураг авалтын явцад уран бүтээлчидтэйгээ ярилцаж байгаад “High school” гэдэг нэрөгчихсөн юм.Киноны нээлтийн үеэр талархалын үгсээс илүү сэтгэл их хөдөлгөсөн бэлгийг манай гол дүүрийн охины маань эмээ өгсөн. 9 сарын 1-ний өдөр их халуун өдөр байсан л даа. Тэгсэн н.Батцэцэгийн эмээ нь тэр халуун өдөр“Миний охин баярлалаа. Миний охин сайн явна аа” гээдхайлсан шоколад барьцан ирсэн. Тэр сэтгэл шингэсэн бэлгэнд нь, баярлалаа гэсэн үгэнд ньби их баярласан.

-Киног үзэж байхад үнэхээр сэтгэл шингэсэн, хөдөлмөр орсон бүтээл шиг харагдсан. Тиймээс ийм сайхан хүүхдийн уран бүтээл хийх гэж өөрсдийгөө эрсдэлд оруулан зүтгэсэн та бүхэн болон ар тал нь болж байсан бүх хүмүүст баярлалаа гэж хэлмээр санагдсанаа таньтай уулзсан энэ дашрамд хэлье?

-Баярлалаа. Киноны маань нээлтийг үзсэн хүн бүр их сайхан хүлээж авсан. Бид чанартай уран бүтээл хүргэх гэж нэлээд цаг хугацаа зарцуулсан, нойр хоолоо умартан, саад бэрхшээлийг ажралгүй зориглосон. Үүнийхээ хүчинд үзэгчдээс сайшаалыг үг сонсоод урамтай, зоригтой байна. Биднийг дэмжиж байгаа бүх байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагуудад баярлалаа гэж хэлье. ТүүнчлэнЯнжмаа эгч, Уран бүтээлчид, кино хийхэд объект чухал.Шинэ эрэн, Бридж, Хүрээ тулга, Монген, Цэнгэг ус нөөцийн газарт баярлалаа.Хамтарч ажилласан “Golden gym”фитнес клубын захиралд, KFC-д баярлалаа, хүүхдүүд, эцэг эхэд нь, ангийн багшид нь баярлалаа. Нэрийг нь тоочвол урт жагсаалт гарна, бас заримыг нь мартчих бий гэж эмээж байна. Ямар ч байсан бүгдэд баярлалаа.Түүнчлэнхүүхдийн уран бүтээлийг дэмжиж, бидэнд тусалсан, мэдээллийг минь олон нийтэд хүргэж өгсөн хэвлэл мэдээллийн байгууллагуудад баярлалаа.

-Цаг зав гаргаж ярилцсан таньд баярлалаа.

Ярилцсан: Н.Цэндбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ