Нийслэлийн Мэдээллийн технологийн газар ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуультай хамтран ажилл

Нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Мэдээлэл, холбооны технологийн сургуультай “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийг байгуулснаар:
- Нийслэлийн хэмжээнд мэдээллийн технологийн чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хамтран боловсруулах, турших, хэрэгжүүлэх.
- Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг мэдээллийн технологийн шийдлээр хэрхэн шийдэх талаар эрдэм шинжилгээний ажлуудыг зохион байгуулахад хамтран ажиллах.
- Оюутнуудын үйлдвэрлэлийн дадлагыг мэдээллийн технологийн газрын инженер, мэргэжилтэнтэй хамтран бодит орчинд дадлага хийлгэх.
- Оюутнуудын хийж байгаа төсөл дипломын ажлыг Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрт тусгагдсан ажлуудад чиглүүлж багш оюутнуудыг татан оролцуулах.
- Бүтээлч шинэ санал санаачлагыг дэмжих, уралдаан тэмцээн зохион байгуулахад хамтран ажиллах.
- Салбарын инженер, мэргэжилтнүүдийн мэргэжлийн чадварыг дээшлүүлэх, шинэ дэвшилтэд технологид суралцуулах чиглэлээр хамтран ажиллах.
- Талууд хамтран мэдээллийн технологийн чиглэлээр сургалт, семинар мэргэжлийн болон мэргэшүүлэх сургалт семинаруудыг хамтран зохион байгуулах.
- Мэдээллийн технологийн сургуулийн багш, оюутнуудын бүтээсэн шинэ технологи, контент, бүтээгдэхүүнийг турших, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хэрэгжүүлэх /зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгөөр/
- Нийслэлийн албан хаагчдын чадавхийг сайжруулах чиглэлээр хотын захиргаа болон харъяа байгууллагын албан хаагчидШУТИС –ийн номын санг ашиглах
СЭТГЭГДЭЛ БИЧИХ