УИХ-ын гишүүн Б.Болорыг Сангийн сайдаар томилохыг дэмжив

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Болорыг Сангийн сайдаар томилуулах тухай асуудлыг хэлэлцэн, 100 хувийн саналаар дэмжлээ.

УИХ-ын гишүүн Б.Болор нь 1997 онд Бельгийн вант улсын Европын Их сургууль, 2012 онд ШУТИС-ийг төгссөн, эдийн засагч мэргэжилтэй юм байна.Ажлын гараагаа 1997-2000 онд Төрийн өмчит “НИК” компаний гадаад харилцааны мэргэжилтнээр эхэлж, 2001-2006 онд “Гарьд Тур” ХХКомпаний ерөнхий захирал, 2006-2008 онд “Тиара Монголиа” төслийн удирдагч, 2008-2012 онд Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайдаар ажилласан байна.

2012 оны УИХ-ын сонгуульд Архангай аймагт нэр дэвшин өрсөлдөж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон.2014 оны арванхоёрдугаар сараас УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ