Э.Оюунболд арслан фэйсбүүкийн зурагнаасаа болж шүүмжлэлд өртөв

Энэ жилийн наадамд түрүүлж, арслан цол хүртээд буй Э.Оюунболд хүүхдээ өвөр дээрээ аван жолоо барьж буй зургаа фейсбүүктээ оруулсан нь ихээхэн шүүмжлэл дагуулаад байна.
Энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн шинэ дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байгаагаа баримтжуулсан уг зураг фейсбүүкчдийг хоёр талцуулаад байгаа юм.
Өөрөө цагдаагийн албан хаагч байж дүрэм журмаа биелүүлэхгүй байна, хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангасангүй, өөрөө ч бүсээ зүүгээгүй байна гэх зэрэг олон шүүмжлэлийн хажуугаар магтаж, өмөөрсөн ч сэтгэгдлүүд бичигджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ