Иргэд мэргэжлийн шүүгчтэй энэ тэнцүү эрхтэй болно

Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу уг хуулийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай дүрэм журмыг боловсруулах болон бусад бэлтгэл ажиллагаа энэ оны арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл хугацаанд хийгдэнэ. Энэ бэлтгэл ажил хангагдсаны дараа иргэд шүүх хуралдаанд таслах эрхтэйгээр оролцож эхлэхээр болжээ. Анхан шатны шүүхийн бүрэлдэхүүнтэй хуралдаанд 3 шүүгч оролцдог бол энэ хуулийн дагуу хоёр шүүгч, нэг иргэдийн төлөөлөгчийн хамт хэргийг хянан хэлэлцэх юм. Саяхан болтол иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны явцад саналаа бичгээр гаргах төдийхөнбайсан бол одоо мэргэжлийн шүүгчтэй эн тэнцүү эрхтэйгээр хэргийн зөв бурууг шүүх болж байна. Ингэснээр шүүх олон нийтэд ил тод, нээлттэй байх, олон нийт нь шүүн таслах буюу хэрэг маргаан хянан шийдвэрлэхэд шууд оролцох, хяналт тавих, шийдвэр гаргах боломж бүрдэж байгаа юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ