Туялзуур сэлэмний залуучуудын Азийн аварга үргэлжилж байна

"Ulaanbaatar 2015" туялзуур сэлэмний залуучуудийн Азийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Даваа гарагт эрэгтүйчүүдийн илд сэлэм буюу "sabre", эмэгтэйчүүдийн хөнгөн сэлэм буюу "foil" тэмцээний аваргууд тодорлоо.

Эрэгтэйчүүдийн илд сэлэмний төрөлд 32 сэлэмчин өрсөлдсөнөөс Вьетнам улсын тамирчин Ан Ву Тан алтан медалийн эзэн болж, Азийн аварга болсон.

Хоёрдугаар байранд Жонхюн Ли (Өмнөд Солонгос) орсон бол хүрэл медалийн эздээр Тин Лов Хо (Хонконг), Хожин Чун (Өмнөд Солонгос) нар тодорсон бөгөөд шагналыг Олон улсын туялзуур сэлэмний холбооны дэд ерөнхийлөгч Ван Вей, Монголын туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч Ц.Даваацэрэн, Монголын туялзуур сэлэмний холбооны дэд ерөнхийлөгч П.Баярмагнай нар гардуулан өглөө.

Харин эмэгтэйчүүдийн хөнгөн сэлэмний мөн 35 сэлэмчин өрсөлдөн Ливан бүсгүй Мона Шайто тивийн аварга болсон юм. Харин мөнгөн медалийг Өмнөд Солонгосын Хюежи Ким, хүрэл медалийн эздээр Шин Чен (Тайван), Сежо Ли (Өмнөд Солонгос) нар хүртсэн.

Өнөөдөр "Ulaanbaatar 2015" тэмцээн эрэгтэйчүүдийн хүнд сэлэм, эмэгтэйчүүдийн илд сэлэмний төрлийн тэмцээнээр үргэлжилж байна. Шигшээ тулаанууд 17:00 цагаас эхэлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ