Ц.Анандбазарын хүүг хөнөөсөн этгээдэд цаазаар авах ял оноолоо

“Сод монгол” компанийн захирал Ц.Анандбазарын хүү бусдын гарт амь насаа алдсан. Энэ хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцжээ. Талийгаач насанд хүрээгүй буюу 17 настай байсан тул хэргийг хаалттай хэлэлцэж буруутанд цаазаар авах ял оноожээ.

Талийгаач, ялтан хоёр нь найзууд байсан бөгөөд хоёулаа 17 настай байсан аж. Тэд хоорондоо наймаа хийж тохиролцоонд хүрэлгүй улмаар муудалцаж нэгнийхээ амь насыг хүйтэн мэсээр хөнөөсөн гэдгийг тогтоосон талаар шүүхээс мэдээллээ.

Хэргийг эргэн сануулбал 2013 оны наймдугаар сарын 07-нд Бага тэнгэрийн аманд23 цагийн үед хүн амины ноцтой хэрэг гарсан тухай дуудлага цагдаагийн газарт ирсэн. Талийгаач Ц Бага тэнгэрийн аманд тав, зургаан хүний хамт байсан бөгөөд тэд хоорондоо наймаа хийн улмаар үнэ тохиролцоогүйгээс маргалдсан аж. Ингээд хамт явсан залуусийн нэг нь цээж болон хэвлийн тус газар нь хутгалж хөнөөсөн тухай эх сурвалжийн мэдээлэл тэр үед цацагдаж байлаа.

Хэргийг үйлдсэн гэх Д.Чулуунбаатар, Н.Батням нарын зургаан залуусыг өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүж, Н.Батнямд цаазын ял оноосон байна. Тэднийг насанд хүрээгүй байхдаа бусдын амь насыг шунахайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар хөнөөсөн гэж яллажээ. Гэмт этгээдүүд хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй байсан учир хурлыг хаалттай явуулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ