Нийслэлд үйл ажиллагаа явуулах 25 цэцэрлэгт тусгай зөвшөөрөл олголоо

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” А/719 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нэр бүхий 25 цэцэрлэгт боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх эрх олгов.

Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдуулан, цэцэрлэгийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулах, багшлах боловсон хүчний чадавхыг сайжруулан цэцэрлэгийг хүчин чадлаа бүрэн ашиглаж ажиллуулахыг үүсгэн байгуулагчдаддаалгалаа.

Шинээр байгуулагдсан дээрх цэцэрлэгт холбогдох хууль тогтоомжийн дагуу сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг нийслэлийн Боловсролын газарт, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газарт, үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг харьяадүүргийн Засаг дарга нарттус тус үүрэг болгов. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыгнийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлддаалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ