Л.Гансүхийг шүүх хурал болно

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох шүүх өнөөдөр 10.00 цагаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн танхимд болно. Хурлыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хийхээр шийдвэрлэсэн ч Л.Гансүх ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржид “Шүүх хурлыг шүүхийн танхимд хийх ёстой, хорих ангид хийж байгаа нь хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа үйлдэл” хэмээн хүсэлт гаргаснаар ийнхүү шүүхийн байранд хийхээр болоод байгаа юм. Ингэснээр Л.Гансүхийн шүүх хурал олон нийтэд нээлттэйгээр явагдана. Шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэрчээр оролцоно. Тэрбээр өөрт байгаа нотлох баримтаа авч очно гэдгээ мэдэгдсэн билээ.

Харин өмнөх удаагийн шүүх хуралд ирээгүй гол гэрчүүдийг албадан ирүүлэхийг шүүхийн Тамгын газраас Тахарын албанд даалгаад байгаа аж.

Л.Гансүхийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166.2, 263.2-т зааснаар буруутган шүүх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ