Дэд сайдууд ирэх долоо хоногт томилогдоно

Засгийн газрын шинэ сайдууд томилогдож, Засаг бүтэн болсон. Гэхдээ тэд дэд сайдгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт мэдэгдэхдээ “Дэд сайдуудыг сайд нарыг томилогдсоны дараа шийдээд явчихна” гэж байсан. Тэгвэл өнөөдөр сайд нар томилогдсон ч дэд сайдуудын нэрс хараахан тодроогүй байна. Үүнээс гадна Ерөнхий сайд урд хөршид айлчлалтай явна. Тэгэхээр түүнийг ирсний дараа буюу ирэх даваа гарагийн Засгийн газрын хуралдаанаар дэд сайдуудыг томилох болов уу гэсэн хүлээлт байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ