Сирийн дүрвэгсдийн 58%-ийг Герман, Франц, Испани улсууд хүлээн авахаар болжээ

Эх оронд нь болж буй дайны хөлөөс дайжсан 120-н мянган Сири улсын дүрвэгчид эдүгээ Европын холбооны улсуудад амьдрахаарГрек, Унгар улсуудад хүрэлцэн ирсэн байгаа билээ.

Тэдгээрийг эх орондоо хүлээн авахаас улс орнууд татгалзаж байсан хэдий ч Европын Холбооны улсуудын олон удаагийн уулзалт, хэлэлцээрээр асуудлыг шийдэж, улс орнуудад хуваарьлагдах дүрвэгсдийн тоог урьдчилсан байдлаар гаргалаа. Сири улсын 120-н мянган дүрвэгчдийн 58%-ийг буюу Герман улс 31 443, Франц ул 24 041, Испани улс 14 931-н хүнийг хүлээн авахаар болсон бол Польш 9 287, Голланд 7 284, Румынь 4 646, Бельги 4 469 гэх мэт тооны дүрвэгсдийг хүлээн авахаар болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ