Сэтгүүлүүдийн нүүрийг нүцгэн зургаараа чимсэн Путины шинэ амраг

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины нууцлаг хийгээд даруухан хувийн амьдралыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сонирхох дуртай.

Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч амрагаа сольсон сурагтай. Сүүлийн өдрүүдэд хэд хэдэн цахим хуудас энэ тухай мэдээлж, түүний шинэ амраг нь алдартай тамирчин бүсгүй Наталья Рагозина болохыг “нотолжээ”. Учир нь мань эр боксчин бүсгүйтэй халуун дотноор зургаа авахуулсан явдал шуугиан тарих үндэс болсон байна. Ерөнхийлөгч саяхан Сочи хотод айлчлахдаа наймдугаар сарын 29-нд мэргэжлийн тулаанысамбо бөхийн "Плотформа S-70" тэмцээн үзэх үедээ Наталья Рагозинаг дагуулж явсан байна. Ерөнхий сайдДмитрий Медведев тэргүүтэй олон хүндэт зочдын суудалд ганц эмэгтэй нь Рогозина байсан учир хэвлэл мэдээллүүд шууд “сенсацалж” эхэлсэн бөгөөд америкийн The Daily Beast хэвлэл уг мэдээлийг шүүрэн авч "алдартай боксчин бүсгүй Владимир Путины шинэ амраг болсон гэх сураг үнэн бололтой" гэж онцолсон байна.

Олон жил ханилсан эхнэр Людмилагаас салж басхүү уран гимнатикч Алина Кабаева хэмээх бүсгүйтэй нэр холбогдож явсан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины шинэ найз бүсгүй Казахстан төдийгүй дэлхийн супер дунд жингийн хамгийн шилдэг эмэгтэй боксчин, "Гиннес”-ийн амжилтын эзэн бөгөөд мэргэжлийн рингэд нийт 22 тулалдаж бүгдэд нь ялалт байгуулж, үүнийхээ 13-ыг нь хүнд цохилтоор буулган авсан нэлээд чанга нэгэн аж. Ялагдалгүйгээр зодог тайлсан ганц бие эх Наталья Рагозина нь тулааны ертөнцөд хэдийнэ олны танил болсон алдарт Федор Емельяненко, Александр Поветкин, Николай Валуев нартай сайн найзууд аж. Боксын ертөнцөд "Оросын хатан хаан”, "Мисс Лантуу” зэргээр хочлогддог байсан Наталья Рагозина лантуу шиг л хүчтэй цохидог байсан гэнэ. Ямартай ч, сүүлийн үед ОХУ-ын Ерөнхийлөгчтэй ихэд дотно харагдах болсон боксчин бүсгүйг аль 2011 оны Москвад болсон Федор Емельяненко, Жефф Монсон нарын тулааны үеэр В.Путины дэргэд сууж байсан гэдгийг барууныхан мэдээлэв. Өдгөө 39 настай шаргал үст Наталья Рагозина нэг хүүтэй бөгөөд түүнийхээ хамтаар Москвад амьдарч сэтгүүлүүдийн нүүрийг нүцгэн зургаараа чимж, "Цагаан баавгай” хэмээх кинонд тоглоод амжжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ