Өршөөлийн тухай хуулийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд нэг мөр хэрэгжүүлэн ажиллах үүрэг, чиг?
Дорноговь аймгийн прокурорын газраас 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэн ажиллах талаар тус аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч нартай хамтарсан уулзалтыг 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгуулжээ.
Уулзалтаар өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Е/19 дүгээр албан бичгээр хориг тавьсан заалтыг хэрэгжүүлэхгүй болохыг мэдэгдэж, харин хуулийн бусад заалтыг нэг мөр хэрэгжүүлэн ажиллахын зэрэгцээ хорих ялыг тэнссэн, хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, шүүхээс хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулснаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгон, өршөөн хэлтрүүлэх ажлыг 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөр тасалбар болгон, ялтны ялын тооцоог хийж, хувийн хэрэгт тэмдэглэл үйлдэн, прокурорт хянуулах үүрэг, чиглэлийг хэсгийн байцаагч нарт өгсөн нь цаг үеийн шинжтэй ажил болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ