Л.Гансүхийн өмгөөлөгч нарт захиргааны хариуцлага оногдуулав

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарын 3 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан товлосон цагтаа эхэлсэн боловч өмгөөлөгч Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн, Ш.Шаравнямбуу нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг дур мэдэн хаяж гарснаар шүүхийг үл хүндэтгэсэн зөрчил гаргалаа.

ШүүхЭрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 77 дугаар зүйлд зааснаар өмгөөлөгч Ц.Баасандорж, Л. Цэндсүрэн нарыг шүүх хуралдааны журам зөрчсөн гэж үзэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээниймөнгөн торгууль оногдууллаа гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ