Д.Оюун-Эрдэнэ: “Гэр бүлийн сар” загвараа амжилттай танилцууллаа

Налгар намар айлчлан буй энэ өдрүүдэд хамгийн олон гэр бүл өрх гэрээ тусгаарлан, гал голомтоо бадрааж, нэгэн насаараа дурсан ярих утга учрыг бэлгэддэг хуримаа хийдэг билээ. Чухамдаа намрын саруудыг “Хуримын сар” гээд нэрлэчихэд нэг их хол зөрөхгүй.

Энэ утгаар жил жилийн намар цагаар залуу хосууд хуримандаа бэлдэж,уригдсан зочид ньмөн ч өндөлзөн догдлохдоо өмсөх зүүхдээ санаа сэтгэлээ чилээдэг. Тэгвэл яг энэ хэрэгцээг шаардлагыгхангах зорилгоор “Үндэсний өв уламжлалын давтагдашгүй чанарыг өрх гэр бүлийн хэрэгцээнд нийцүүлэн үйлдвэрлэх” зорилт тавин ажилладаг “Бумбын Улаан Хонгор” компани “Гэр бүлийн сар” загвараа амжилттай танилцуулсан байна.

Ингээд “Гэр бүлийн сар”загварын талаар тус компанийн загвар зохион бүтээгч, дизайнер Д.Оюун-Эрдэнэтэй хийсэн товч ярилцлагыг үргэж байна.

- Танай компани хуримлаж буй залуу хосуудад биш, хуриманд уригдсан гэр бүлүүдэд зориулан загварууд гаргасан байна. Яагаад ийм шийдэлд хүрсэн юм бэ?

- Хуримын үеэр хамгийн их дэгжин, ер бусын тансаг, гоо сайханлаг харагдах хүслийг хуримлагч залуу хосууд хүсдэг. Нөгөө талаас ах дүү, хамаатан садан, найз нөхөд нь хуримлах хосуудын гоё сайхан, бэлэг төгөлдөр харагдахад нь ихээхэн анхаардаг шүү дээ.

Манай компани нь хуримын залуу хосуудаас илүүтэйгээр хүрэлцэн ирж буй хуримын зочдын хувцасыг гэр бүлийн хэрэгцээнд нийцүүлэн тансаг, хээнцэр, төлөв даруу өнгө, энгийн өдөр тутамдаа өмсөж болохуйц эсгүүр болон дахин давтагдашгүй загварыг илтгэн гаргахыг зорьсон. Тийм ч учраас зочдын хувцасыг захиалагч нартаа зориулан сонгодог өнгийг тусган үндэсний хэв шинж болон бага зэргийн элемент оруулан үйлдвэрлэхийг зорьж ажиллалаа.

- Хуримын зочид гэр бүлээрээ тухайлсан загвараар ижилсээд очдог жишиг тогтоохыг зорьсон гэсэн үг үү?

- Ер нь бол тийм. Гэхдээ энэ бас шинэ юм биш. Ер нь сүүлийн үед гэр бүлүүд Үндэсний хувцсаар ижилсэх дуртай болсон нь анзаарагдаж байгаа. Харин манай компанийн зүгээс болҮндэсний өв уламжлалын давтагдашгүй чанарыг өрх гэр бүлийн хэрэгцээнд нийцүүлэн үйлдвэрлэх” зорилтынхоо хүрээнд нарийн технологийг орчин үеийн чиг хандлагатай илүү уялдуулж өгөхийг зорьсон.

Үндэсний хувцас өөрөө маш их баялаг учир бидэнд санаа авах, ашиглах зүйл тэр хэмжээгээр их байдаг. Хаана ч байхгүй жижиг бүрдэл хэсгүүд маш нарийн ур хийц гар ажиллагаа, технологийг Үндэсний хэв шинж дээр тусгах өгөх зорилгоор загваруудаа гаргасан байгаа.

- Цагаан, сараал өнгүүдээр зонхилон загвараа гаргажээ. Энэ хуримын ёслолтой уялдуулах гэсэн санаа юу?

- Хуриманд зочлон ирсэн хэн бүхэн залуу хосуудад сайн байхныг бэлгэдэн ерөөж, цагаан сүү хадгаа дээдлэн барьдаг. Энэ утгаар сайн сайхан, хиргүй тунгалаг бүхний илэрхийлэл болсон цагаан өнгийг загвартаа түлхүү оруулж, саарал өнгөөр гэрийн эзэн, нуган үрийн гоёог урласан байгаа. Дээрээс нь нэмж хэлэхэд саарал өнгө өөрөө оюун ухааны өнгө юм. Монгол хүний тэр дундаа айл гэрийн ноён нуруу, түшиг болж явдаг эрчүүдийн оюун ухаан уужим дэлгэр байхыг бэлгэдэж байгаа юм. Мөн уг загваруудыг нь хуримлагч хосуудын гангараатай уусан, зохимжит байдлыг үүсгэх талаас нь бодолцож, өнгөө сонгосон юм.

- Хэрэглэгчид хэрхэн хүлээн авч байна?

- Загвар маань намрын хуримын сарыг нэлээд тулгаж гарсан. Гэсэн хэдий ч хэрэглэгчдээс санаанд оромгүй их урмын үг, магтаал сонссондоо урамшаад л сууна. Дээр хэлсэнчлэн, нээрээ л залуу хосуудын хуримын бэлтгэл ажилд гүйсээр ойр дотныхон нь хувцсаа бэлтгэж амждаггүй юм билээ. Гэвч нээх сайхан гоёж аваад, бэлгэ дэмбэрэлтэй үгээ хэлсээр очих чин хүсэл байгаад байдаг. Хуримын өдрүүдэд яг тулгаад хувцас хайхаар бас санаанд нийцсэн хувцас олддоггүй талтай. Тиймээс манай загварууд хуримын сар тулгаж гарсан гэлтгүй хэрэглэгчдийн таашаалд нийцсэн. Захиалга харьцангуй сайн ирлээ. Дараа дараагийн жилүүдэд улам баяжигдан, хэрэглэгчдийн таашаалд нийцүүлэн, үйлдвэрийн нарийн технологийг чанаржуулах бодлого барин ажиллаж байна.

- Танай бүтээгдэхүүнийг хаанаас худалдан авч болох бэ?

- Хэрэглэгчдийнхээ цаг завыг хэмнэх үүднээс бид бүтээгдэхүүнээ https://www.apm.mn/ цахим худалдаанд оруулсан байгаа. Мөн SKY их дэлгүүрийн нэрийн тасагт худалдаалж байна. Гэр бүлийн багцын дэлгэрэнгүй мэдээллийг хэрэглэгчид манай фэйсбүүк хуудаснаас авах боломжтой юм.

- Ярилцсанд баярлалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ