Аварга үнэхээр байргүй болсон уу

Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт чөлөөт бөхийн тамирчин С.Цэрэнчимэдийг ДАШТ-ийг зориод алтан соёмбот далбаагаа хүний нутагт мандуулаад ирж явахад нь нэгэн таагүй мэдээлэл хэвлэлүүдээр цацагдсан юм. С.Цэрэнчимэдэд дэлхийн аварга хэмээх хүсээд эс олдох ховорхон алдрыг хүртсэн нь урамшуулж хоёр өрөө байраар Батлан хамгаалах яамнаас шагнажээ. Гэтэл шагналын байрыг нь Батлан хамгаалах яамны харьяа Жанжин штабын барилгын албаны н.Содномдорж, н.Энхцэцэг гэгч хүмүүсдэлхийн аваргад явсан хойгуур нь 32 сая төгрөгөөр зарсан тухай мэдээлэл цацагдсан билээ. Ингээд хэвлэлүүдээр энэ асуудалтай холбоотой янз бүрийн мэдээлэл гарсан. Хэн юу хэлсэн тухай бид хүргэж байна.
“Түлхүүрийг нь хүргээд өгчих” гэж охин минь уйлаад гуйсан тул хүргэж өгсөн
Өнгөрсөн наймдугаар сард “Алдар” спорт хорооны тамирчин, Дэлхийн аварга, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд нарын тамирчдыг Батлан хамгаалах яамнаасхоёр өрөө байраар шагнасан. Харин шагналын байрыг Батлан хамгаалах яамны харьяа Жанжин штабын барилгын албаны н.Содномдорж, н.Энхцэцэг нар тамирчдыг ДАШТ-д явсан хойгуур нь 32 сая төгрөгөөр зарсан талаарх мэдээллийг ойрын эх сурвалж олон нийтийн сүлжээнд цацсан юм.
Бид энэ талаар С.Цэрэнчимэдийн ээж н.Лхагвадуламаас тодруулахад “Наймдугаар сард охин маань хоёр өрөө байраар шагнуулсан юм. Удаа ч үгүй охин луу минь нэг эмэгтэй байнга залгаж, “Байрны түлхүүр авчирч өг” гэж дарамтлах болсон. Төр засгаас шагнуулсан байр тул бид ч учир шалтгааныг ньмэдэхгүйгээр өгөхгүй байх талаар ярилцаж байсан.
Гэтэл охин минь АНУ-руу ДАШТ-д явсны дараа өнөө эмэгтэй бидэн лүү залгаж, байнга дарамтлах болсон. Охинд минь “муу юм болно” гэж дарамталж байсан тулбидэнд маш их айдас төрж байлаа. Охин маань ч АНУ-аас ярьж, “Түлхүүрийг нь хүргээд өгчих” гэж уйлаад гуйсан. Бид айсандаа хүргээд л өгсөн. Энхцэцэг гэдэг эмэгтэй шүүрч аваад явсан. Ямар учир шалтгаантайгаа ч тайлбарлаагүй. Түлхүүрээ авчихсан болохоор тэр байрыг зарсан эсэх асуудлыг бол бид мэдэхгүй. Охинд минь л муу юм болох вий гэхээс маш их айсан” гэлээ.
Ц.Анх
Time.mn http://time.mn/content/68790
С.Цэрэнчимэдийн байрыг зарсан уу
ДАШТ-ий мөнгөн медаль хүртсэн Сүхээгийн Цэрэнчимэдтэй холбоотой нэгэн таагүй мэдээлэл цахим сүлжээгээр тараад байна. Сагсанбөмбөгийн тайлбарлагч Идэр-Ууган өөрийн цахим хуудсандаа үүнийг байрлуулжээ.
Mglradio.comhttp://www.mglradio.com/main/1297957

С.Цэрэнчимэдийн байрыг зараагүй гэв
ДАШТ-ий алт, мөнгөн медальт С.Цэрэнчимэдийн байрыг холбогдох албаны хүмүүс ДАШТ-д явсан хойгуур нь зарчихлаа гэсэн таагүй мэдээлэл өнөөдөр олон нийтийн сүлжээгээр тархсан. Тэгвэл БХЯ-ны албаны эх сурвалж энэ мэдээлэл огт ор үндэслэлгүй зүйл болохыг мэдэгдлээ. Албаны эх сурвалж "Төрийн байрыг зарж үрэх ямар ч эрх мэдэл бидэнд байхгүй. Албан тушаалын орон сууцыг зарж үрэх ямар ч гарц байхгүй. Цэрэнчимэдийг дэлхийн аваргад явсан хойгуур нь байрнаас нь ус алдсан. Тиймээс гэр бүлийнхэн рүү нь ярьж түлхүүрийг нь аваад зассан. Үүнээс өөр зүйлгүй. Тийм болохоор энгийн ажлаа хийгээд явж байгаа хүнийг гүтгэхгүй байхыг хүсье" гэлээ.
Zindaa.mn http://news.zindaa.mn/1rhl
С.Цэрэнчимэдийн байрны асуудлын бодит байдал. . .
Цэргийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр Батлан хамгаалах яамнаас шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж буй. Энэ оны наймдугаар сард БЗД-ийн наймдугаар хороонд баригдсан 63 айлын орон сууцыг цэргийн албан хаагчдад бэлэглэсэн. ДАШТ-ий алт мөнгөн медальт тамирчин С.Цэрэнчимэдэд нэг өрөө байрны түлхүүр гардуулсан. Өнөө өглөө зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр “БХЯ-аас бэлэглэсэн С.Цэрэнчимэдийн байрыг хураан авсан” гэх мэдээлэл цацагдсан.
Бид энэ талаар үнэн бодит мэдээллийг уншигчиддаа өгөхөөр Батлан Хамгаалах Яамны барилга захиалагчийн хяналтын инженер Б.Содномдоржтой холбогдлоо. Тэрээр: “Энэ байрыг зарах ямар ч үндэслэл байхгүй. Учир нь уг орон сууцыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байгаа шиг зарж үрсэн явдал байхгүй. н.Энхцэцэг гээд байгаа хүн нь тухайн орон сууцны барилга угсралтын компанийн инженер. Тэр эмэгтэй хэн нэгнээс түлхүүр хүчээр авах ямар ч үндэслэл байхгүй. Яагаад энэ асуудал үүсэн бэ? гэхээр миний бодлоор тухайн үед байр гардуулж өгсний дараа С.Цэрэнчимэдийн байрны түлхүүр солигдсон. Уг асуудлыг маргааш нь шийдвэрлэж, С.Цэрэнчимэдийн ээжид хүлээлгэн өгсөн. Ямар нэг асуудал гараагүй. Хэрвээ тамирчны маань ээж сэтгүүлчид иймэрхүү байдалтай мэдээлэл өгсөн нь үнэн бол амжилттай яваа охиныхоо нэрийг худалдаж идэх шаардлага байна уу даа гэх бодол төрж байна” гэсэн юм.
Nuudel.mn http://medee.nuudel.mn/2667/0223fc55d1
МУГТ С.Цэрэнчимэдийн байрыг зарсан уу
ДАШТ-ээс нулимастай мөнгөн медаль хүртээд буй С.Цэрэнчимэдтэй холбоотой нэгэнмэдээлэл цахим сүлжээгээр тараад байна. Тодруулбал дэлхийн аварга С.ЦэрэнчимэдэдБатлан хамгаалахын яамнаас өгсөн хоёр өрөө байрыг тус яамны харьяа жанжин штабын барилгын албаны холбогдох хүмүүс 32 сая төгрөгөөр зарсан гэх мэдээлэл цацагдсан юм. Энэ талаар тус яамны холбогдох хүнээс тодруулахад "Худал яриа байна. Дэлхийн аваргад явсан хойгуур нь байрнаас нь ус алдсан. Тиймээс гэр бүлийнхэн рүү нь ярьж түлхүүрийг нь аваад зассан. Манай яам байраа өгсөн. Тэгээд ч шагналын байр зарах ямар ч боломжгүй" гэсэн юм. Харин С.Цэрэнчимэд Чөлөөт бөхийн ДАШТ оролцож мөнгөн медаль хүртсэн бөгөөд маргааш эх орондоо ирнэ. С.Цэрэнчимэдийн ээж н.Лхагвадулам энэ талаар тайлбар өгсөн байна. Ээж Н.Лхагвадулам “Наймдугаар сард охин маань хоёр өрөө байраар шагнуулсан юм. Удаачгүй нэг эмэгтэй “Байрны түлхүүр авчирч өг” гэж дарамтлах болсон. Охинд чинь муу юм болно шүү гэж хэлсэн учраас бид маш их айсан. Охин маань ч АНУ-аас ярьж, “Түлхүүрийг нь хүргээд өгчих” гэж уйлаад гуйсан. Бид айсандаа хүргээд л өгсөн. Энхцэцэг гэдэг эмэгтэй шүүрч аваад явсан. Харин байр зарсан талаар мэдэхгүй" хэмээн хэллээ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Chuhal.mn http://chuhal.mn/r/49851
СЭТГЭГДЭЛ БИЧИХ