Т.Туяамаа Австралид ажиллаж эхэлжээ

Олон улсын нэр хүндтэй, загвар өмсөгчдийн наадмуудад улсынхаа нэрийг гаргаж явсан чадварлаг загвар өмсөгчдийн нэг Т.Туяамаа Австрали улсад сурч амьдрахаар өнгөрсөн хавар явсан билээ.
Тэрээр Австралийн Сидней хотод мэргэжлийн агентлагийн гэрээт загвар өмсөгчөөр Монголоос анхдагч болж ажиллахаар болжээ.
Т.Туяамаа “Өнөөдөр 100 гаран загвар өмсөгчдөөс сонгогдон зураг авалтдаа орж байна. Энд ирснээс хойш хичээлийнхээ хажуугаар моделийн карьераа үргэлжлүүлсээр байгаа ба маш олон зурагчид, дизайнерууд, загварын ертөнцийн хүмүүсээс анх удаа л монгол моделтой хамтран ажиллаж байна гэдэг үгийг сонсож байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ