Дархан-Уул аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргыг огцруулжээ

Өнөөдөр Дархан-Уулын аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж Засаг дарга С.Насанбат болон ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн нарыг огцруулах шийдвэр гаргасан байна.
Үүний зэрэгцээ Дархан-Уулын аймгийн Засаг даргаар А.Энхболдыг тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар сонгожээ. Харин ИТХ-ын АН-ын бүлгийн дарга П.Эрдэнэбатыг Дархан-Уул аймгийн ИТХ-ын даргаар сонгосон байна.
Дархан-Уулын аймгийн ИТХ нийт 31 тэргүүлэгчтэйгээс өнөөдрийн хуралд МАН-ын 10, АН-ын 9, МАХН-МҮАН "Шударга ёс эвсэл"-ийн 2 нийт 21 гишүүн нь оролцжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ