Зам тээврийн осол 35.9 хувиар буурчээ

Есдүгээр сарын 1-нээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэнээр зам тээврийн ослын дуудлага өнгөрсөн оны мөн үеийнхээс 935 дуудлагаар буурчээ. Тодруулбал, өнгөрсөн оны есдүгээр сарын 1-14-ний өдрүүдэд нийт 4552 зам тээврийн ослын дуудлага бүртгэгдэж байсан бол энэ оны байдлаар 3617 болон буурчээ.
Мөн энэ хугацаанд гарсан нийт осол өнгөрсөн онд бүртгэгдсэнээр 35.9 хувиар буурсан аж.
Харин өнгөрсөн оны есдүгээр сарын 1-14-ний хооронд 1165 согтуу жолооч саатуулагдаж байсан бол энэ жилийн байдлаар 663 болон буурчээ. Зөрчлийн үзүүлэлт 29244-өөс 22341 болон буурсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ