Дэлхийн хамгийн сэтгэл татам ажил олгогч

Google бол магадгүй энэ дэлхий дээрх ажиллахад хамгийн сайхан газар байж болох юм. Калифорния мужийн Маунтин-Вьюд төвтэй технологийн акул энэхүү компани Business Insider –аас нэрлэдэг “Америк дахь ажиллахад хамгийн сайхан компаниуд” жагсаалтад үргэлж дээгүүр бичигдсээр ирсэн ба энэ жил 2 –р байранд орсон байна.

Дэлхий нийтийн судалгаа, зөвлөгөөний пүүс болох Universum –ийн дүгнэлтээр “Дэлхийн хамгийн сэтгэл татам ажил олгогч” –оор шалгарч, Glassdoor компаниас нэрлэдэг “Ажиллахад хамгийн сайхан газар - 2015” шагналын эзэн болсон юм.


Google компани “Googleplex” кампусын санал болгодог бүхий л зүйлс (WiFi –тай ажилчдын автобус, эрүүл хоол, дасгалын заал, 18 долоо хоногийн цалинтай жирэмсний чөлөө, ажил дээрх хүүхдийн цэцэрлэг, өрсөлдөхүйц цалин хангамж г.м.,) –д сэтгэл хангалуун байдаг 57,000 гаруй ажилчидтай бөгөөд Payscale –ээс явуулсан судалгааны өгөгдөл ёсоор, Google –чүүдийн 84% нь ажилдаа маш сэтгэл хангалуун байдаг ба 5 жил тасралтгүй ажилласны дараагаар жилд дунджаар 133,000$ -ийн цалин авдаг гэнэ.

Google –ийн хүний нөөцийн албаны захирал Ласзло Бок, “Ажлын дүрмүүд” хэмээх номондоо тайлбарлахдаа: “Ажлын байраа хамгийн сайхан газар болгох түлхүүр нь байнгын шинэчлэл, шинэ санаачлага бүхий, туршилт бүхий, аливаа зүйлсийг хөгжилтэй, зугаатай байлгах явдал юм” гэжээ. Google компани дэлхий даяар 40 гаруй оронд 70 гаруй салбар нэгжүүдтэй.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ