Москвад Morgan Stanley банкны дэд ерөнхийлөгчийн гэрийг ухжээ

Үл мэдэгдэх этгээдүүд Москва хотын төвд байх Morgan Stanley банкны дэд ерөнхийлөгчийн орон сууцыг дээрэмдсэн тухай хууль сахиулах байгууллагын эх сурвалжийн дагуу "Интерфакс" мэдээллээ.
Түүний хэлснээр, дээрэмчид 3-р давхарт байрлах өрөөний цонхоор орсон ба 30 мянган ам.доллар, эртний цаг, эмэгтэй хүний хоёр бугуйвч, "Land Rover" машины түлхүүрүүд гэх мэт 1.2 сая рублийн эд зүйл хулгайлжээ. Ярилцлага өгсөн хүн уг орон сууцны эзэмшигч нь Morgan Stanley банкны дэд ерөнхийлөгч Павел Яницкий юм гэж тэмдэглэжээ.
Цагдаагийн газраас "Интерфакс"-т өгсөн мэдээгээр энэхүү хулгайн хэрэг нь Малый Бронный гудамжинд есдүгээр сарын 13-ны 21:50, есдүгээр сарын 12-ны 10:00 цагийн хооронд үйлдэгдсэн гэдгийг баталсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ