Назарбаев төрсөн охиноо Шадар сайдаар томиллоо
Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өөрийн том охин Даригаг Шадар сайдаар томиллоо. Ганц алхаад Ерөнхий сайд... Ийнхүү Назарбаев эрх мэдлээ өв залгамжлуулахаар шийдсэн үү эсвэл зүгээр охиноо туршиж байгаа юу? Мэдээж, Дарига Назарбаева сайн менежер байж таараа, хэний ч охин байсан сайн менежер хаа ч өндрөөр үнэлэгдэнэ. Тэгээд ч Дарига бол Казахстаны парламентын доод танхимын гишүүн билээ. Дарига өмнө нь нийгмийн хангамж, анагаах ухаан, боловсролын шинэчлэлийг тусгасан "Нийгмийн доод стандартын тухай" хуулийн төслийг санаачилсан. Тиймээс Назарбаевын шийдвэрийг хэн өөлөх билээ? Ерөнхийлөгчийн засаглалтай орон шүү дээ.
Назарбаев гэхдээ Ерөнхийлөгчийн засаглалаас татгалзах тухай энэ зунаас ярьж эхэлсэн. Ерөнхийлөгчийн засаглалтай Казахстаныг өөрчилж, парламент-Ерөнхийлөгчийн хосолсон эсвэл хүчтэй Ерөнхий сайдтай парламентын улс болгох тухай Назарбаев мэдэгдэж, "Чинээлэг, дунд давхарга өсөн нэмэгдэхийн хэрээр Ерөнхийлөгчийн засаглалыг сулруулж, парламентад илүү их эрх мэдэл өгөх хэрэгтэй байх. Үүнийг он дуусахаас өмнө эцэслэн шийдвэрлэнэ" хэмээсэн билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ