Л.Гансүхийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилнэ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжлэн завсарласан. Шүүх хуралдаанаар өмгөөлөгч нар шүүгдэгч нараас болон хохирогч талын гэрчүүдээс асуулт асуусан юм.
Харин өнөөдөр үргэлжлэх шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэрчийн мэдүүлэг өгөх юм. Манай сурвалжлагчийн мэдээлж байгаагаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг09:00 цагт мэдүүлэг өгөх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ